Нийслэл хүрээний 100 жилийн ойг хоёрдугаар сарын 9-нд тэмдэглэнэ

img

Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа 1912 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Ар Монголын улс төр, эдийн засаг, соёл, шашны төв болсон “Их хүрээ”-г Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын нийслэл “Нийслэл хүрээ” хэмээн зарлан тунхаглажээ. Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамнаас Богд хаантанд өргөсөн айлтгалд “Олон улсын хаадын оршин суугаа хотыг Нийслэл хэмээн өргөмжлөх ёсон бүхүй. Их хүрээ болбоос манай Монгол Улсын эзэн Богд хааны гэгээн залран суугаа бүгдээр бараалхан ирэх, чухамхүү үндэс охь манлай газар мөн хэмээгээд үүнээс урагш элдэв албан бичиг хэрэгт “Нийслэл хүрээ” хэмээн бичиж явбаас нийцэх явдлыг хуудас хавчуулж, хичээнгүйлэн айлтгав” хэмээсэн байна. Энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийнхэн өнөөдөр хуралдаж, Монгол Улсын нийслэл өнөөгийн Улаанбаатар хотыг “Нийслэл хүрээ” болгон нэрлэхээр тогтсоны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа. Үйл ажиллагааны хөтөлбөр 2 дугаар сарын 6-наас эхэлж, Улаанбаатар хотын музейд “Нийслэл хүрээ-100 жил” сэдэвт гэрэл зургийн,  Хотын нийтийн номын санд архивын түүхэн баримт бичиг, үзмэрүүдийн үзэсгэлэн гаргах, Соёлын төв өргөөнд Зүүн хүрээ-Дашчойлон хийдтэй хамтран ном хуруулах, Ойд зориулсан хүндэтгэлийн концерт тоглох, “Нийслэл хүрээ-100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах зэрэг ажлуудаас гадна 2 дугаар сарын 9-ний өдөр Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн дэх Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэн, Бөхийн өргөөнд ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан болох юм. Ойд зориулсан эдгээр баяр ёслол, хүндэтгэлийн ажлаас гадна дүүрэг тус бүр төлөвлөгөө гаргаж, хүүхэд залуус, иргэдэд энэ талын мэдлэг, мэдээлэл өгөх, эссе бичлэгийн уралдаан, радио, телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, сэтгүүлчдийг оролцуулсан хотын аялал зохион байгуулах зэргээр олон нийтийг хамарсан ажлууд хийхээр төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zotin:
" Халхын голын дайнд амь үрэгдсэн 3000 дайчид уйлж байгаа. Яагаад зайсан толгойг эвдлэн сүйтгэж зугаа цэнгэлийн газар болгохын төлөө улайрна вэ гэж. Энэ уудам нутагт орон сууц барьж амьдрах газар олдохгүй байна уу гэж. Юуны төлөө амь үрэгдсэн баартруудын, түүхэн үйл явдлын үнэ цэнийг уландаа гишгэнэ вэ гэж. Баатарлаг дайчиддаа зориулан үлдээсэн эх нутгийнх нь ногоон орон зайг юун төлөө ийн сүйтгэнэ хэмээн тэдний гэгээн сүнс харуусан уйлна." гэсэн богинохон боловч үнэн үгтэй бичвэрийг уншсанаа саначихлаа. Уг нь бол бид зайсанд анхнаасаа орон сууцны хороолол ч бай өөр ямар нэгэн өндөр барилга барих ёсгүй байсан юм. Улаанбаатарт гадаадын бусад оронд байдаг шиг ард олон амралт чөлөөт цагаараа үр хүүхдээ дагуулаад зүгээр л нэг салхинд гарах стресээ тайлах нийтийн сайхан цэцэрлэгт хүрээлэн хэд байдаг билээ. Ганц ч байхгүй шүү дээ. Зайсанг бүхэлд нь тийм л цэцэрлэгт хүрээлэн болгох байсан юм. Гэр бүлээрээ чимээ аниргүй, уудам ногоон хүрээлэнд бидэнд ийм эх оронг үлдээж өгсөн эрэлхэг баатруудыг дурсан ямар үнэ цэнэтэй эх орон болохыг хүүрнэх тийм л газар болгох ёстой байлаа. Гэвч одоо нэгэнт энд аль хэдийн монголчуудын нэгээхэн хэсэг аль хэдийн амьдралаа төвхнүүлээд байна. Баян цатгалан энээ тэрээгээрээ дуудуулж байгаа ч тэд бидний нэг хэсэг. Тиймээс бид одоо энэ үүссэн бухимдал асуудлыг хамтдаа хэрхэн шийдэх вэ гэдгээ бодох цаг болоод байна. Нэг нэгэндээ уурлаж хорсох биш хамтдаа асуудлаа шийдэхийн тулд хүн болгон өөрт байгаа нийтэд тустай санаа бодлоо бусадтай хуваалцан хамтдаа хэрэгжүүлье. Бид бүгдээрээ монгол хүн болохоор бидний хэлэх санал бүхэн монгол хүн, монголын ирээдүйн төлөө байх болно. Харин одоо өөрт байгаа хэдэн саналаа та бүхэнтэйгээ товчхон хуваалцая. Баян ч бай ядуу ч бай бид монголчууд. Зайсан ч бай баянхошуу хайлааст г.м гэр хороолол ч бай бүгд улаанбаатар хотын нэгээхэн хэсэг. Баячуудын хороололд ус дамжуулах хоолой, халаалт дулаан байгаа л бол гэр хороололд ч адилхан л байх ёстой. Энэ бол МУ-ын үндсэн хуулийн 14-ын 2-т нийцсэн зүйл юм. орон сууцны хороолол болон гэр хорооллын халаалтын талаар надад нэг санал байгаа юм. Үүнээс хойш улаанбаатарт томоохон орон сууц, барилга байгууламжаас бусад сууц, байгууламжийн халаалтанд керосин ашиглах нь зүйтэй юм. Хагас кокс, нүүрс г.мийн зүйлийг хэрэглэхээ больцгооё. Монгол улс нь газрын тосны ордтой. Манай дорнод болон дорно-говь аймгийн нутагт орших газрын тосны ордоос одоогоор хятадын компани олборлолт хийж байна. Тэндээс жилдээ дунджаар 500000тн газрын тос олборлодог. Гэтэл улаанбаатарын томоохон орон сууцны хороолол болон барилга байгууламжаас бусад бүх сууцанд 200000тн газрын тос л байхад нийтэд нь өвлийн халаалт дулааны хэрэгцээг нь хангаад байж чадна. Харамсалтай нь манайд газрын тос боловсруулах компани үйлдвэр байхгүй болохоор л бензин шатахуун г.м газрын тосны бүтээгдэхүүн гэж хэлж болох зүйлийг оросоос импортолж байгаа ч одоогоор дорно-говийн зүүн баян, сайншанд болон дархан уул аймаг гэсэн 3 газарт газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Тиймээс 2 жилийн дараагаар бидэнд керосин байхгүй гэсэн зовлон алга болно. Улсад нь газрын тосны орд, түүнийг боловсруулах үйлдвэр аль аль нь байхад нийслэлдээ халаалтанд керосин биш нүүрс хэрэглэх тэнэг улс дэлхийд хаана ч байхгүй гэдгийг шийдвэр гаргагч эрхмүүд сайн ойлгох хэрэгтэй. Монголчууд бид эх орны хөрсөнд байгаа баялгаа бүгдийг нь хятад руу урсгаж орхихгүйн тулд 76-д хүчтэй шаардлага тавих ёстой энэ л бидний хийж чадах зүйл. Халаалтанд керосин хэрэглэвэл улаанбаатарын агаарын бохирдлын 10 хувийг шийдлээ гэсэн үг. Харин үлдэгдэл 90 хувь бол цахилгаан станцаас шалтгаалах юм. Цахилгаан станцын утаа нь голчлон гэр хорооллын хэсэг буюу хотын хойд хэсэгт бөөгнөрөн аймшигт гамшгийн үр Цахилгаан станцаас ялгарах утаа нь 5хан км-ийн зайтай орших зайсан толгой хавьд ч тархах юм. Иймээс улаанбаатарын цахилгаан станцуудыг 3 жилийн дараагаас эрчим хүч үйлдвэрлэхийг нь зогсоож Чандганы цахилгаан станцаас улаанбаатарыг эрчим хүчээр хангавал цахилгаан станцаас гарах хорт утаа 50 хувь багасна. 5 жилийн дараа оросоос байгалийн хийн дамжуулах хоолой тавих болохоор цахилгаан станцын үлдсэн 50/орон сууцны халаалт/ хувид нь байгалийн хий юмуу нүүрсний хий ашигласнаар цахилгаан станцаас ялгарах утаа үндсээрээ шийдэгдэж байгаа юм. Цахилгаан станцын утааг 3 жилийн дараа 50 хувийг, 5жилийн дараа гэхэд 100 хувь үгүй хийхийг зайсан толгойд амьдрагсад ч гэр хорооллынхон ч энэхүү хорт утааны хөнөөлийг амсагч хэн боловч нэгдэн 76-аас шаардан үүний төлөө хатуу тэмцэцгээе.
2012-02-04