Инди 500 авто уралдаанд оролцохоор бэлтгэж байгаа "Формула 1"-ийн Дэлхийн аварга Фернандо Алонсо эхний цуваа уралдаандаа оролцлоо. Энэ шат нь байрлал тогтоох уралдаантай ижил бөгөөд хоёр өдрийн турш үргэлжилдэг байна. Өчигдөр эхний шат болж 33 нисгэгч оролцоход Испани нисгэгч долдугаар байранд орсон байна. 29 дугаартай уралдаж байгаа түүний үзүүлсэн дээд хурд нь 370.2 км/цагт хүрсэн байна.
Харин энэ шатанд АНУ-ын тамирчин Эд Карпентер түрүүлж, араас нь Японы Такума Сато, Шинэ Зеландын Скотт Диксон нар орсон байна. Хэдхэн цагийн дараа байрлал тогтоох уралдааны хоёрдугаар шат эхэлнэ. Энэ шатанд Алонсо дахин байраа хадгалж чадвал, сүүлийн шатны уралдаанд өрсөлдөх эрхтэй болно. Өөрөөр хэлбэл цуваа уралдааны эхний 9 байрыг эзэлсэн тамирчид сүүлийн шатанд ердөө 4 тойрог уралдаж, үзүүлсэн хурдаараа үндсэн уралдааны байрлалаа шийддэг байна.
Г.Баяраа
Уншиж байна |