Калвин Харрис Сингапурын гранприг доргионо

"Формула 1" ДАШТ-ий улирлын онцлох уралдаануудын тоонд Сингапурын гранпри багтдаг. Энэ жил тус гранпри ирэх есдүгээр сарын 17-ны өдөр болохоор хуваарьт багтаад байгаа. Тэгвэл энэ уралдаанд нэгэн сонирхолтой зочин ирэхээр болсон нь Шотланд гаралтай DJ, продюссер, хөгжмийн зохиолч Калвин Харрис юм.
Дэлхийн шилдэг уран бүтээлчдийн тоонд багтдаг тэрбээр Мариана Бэйд уралдаан болсны дараа бүрэн хэмжээний тоглолтоо хийх бөгөөд түүний багт, Ариана Гранде, Сил болон OneRepublic, The Chainsmokers зэрэг уран бүтээлчид багтсан байгаа гэнэ.
Калвин Харрис өмнө нь 2014 оны Малайзын гранпригийн дараа өөрийн тоглолтыг хийж байсан бөгөөд үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ