Тэрэнс Крауфордын ялалтын цуврал үргэлжилсээр

Мэргэжлийн боксын 64 кг-н жингийн нэгэн сонирхолтой тулаан өчигдөр АНУ-ын Нью Йорк хотод болсон байна. Мэргэжлийн замналдаа нэг ч ялагдал амсаагүй байсан тулаанч Тэрэнс Крауфорд өчигдөр Кубын боксчин Феликс Диазын эсрэг тулсан байна. Диазын хувьд 2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас мөн энэ жингээр алтан медаль хүртэж Дэлхий нийтэд танигдаж байсан бөгөөд 2009 оноос мэргэжлийн замналаа эхлүүлж, 20 тулаанаас 19 хожил аваад байсан шилдэг тулаанч юм.
Харин 10 жил үргэлжилж байгаа мэргэжлийн замналдаа нэг ч ялагдал амсаагүй явсан Тэрэнс Крауфордын хувьд 30 хожил авч, үүнийхээ 21-ийг нь хүнд цохилтоор авч байсан юм.
Алдарт Мэдисон Скуар Гарденд болсон тус тоглолт 10-р үедээ шийдэгдсэн бөгөөд Крауфорд өөрийн ээлжит шилдэг тоглолтоо гаргаж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан байна. Ийнхүү тэрбээр WBC , WBO холбоодын Дэлхийн аварга цолоо дахин хамгааллаа.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ