Хасан Рухани Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

img

Ираны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, тус улсын төрийн тэргүүн тэргүүн Хасан Рухани улиран сонгогдсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 68 настай Ерөнхийлөгч нийт сонгогчдын 58 хувь буюу 28.3 сая хүний саналыг авчээ.

 

Ийнхүү Рухани хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн албыг хашихаар боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд сонгуулийн насны 40 сая хүн бүртгүүлсэнээс 70 орчим хувь нь саналаа өгсөн талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэв.

 

Ялалт байгуулаад буй Рухани “Иран улсыг илүү нээлттэй, олон улстай найрсаг харилцаатай улс болгоно” гэж мэдэгдсэн байна.

 

Руханигийн гол өрсөлдөгч прокурор асан Ибрагим Раиси 15 сая сонгогчийн саналыг авч удаалжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

naran.:
ook demjij bn mongoloos ruhanu=y uhaaanta mongol demjij bna
2017-05-23
Зочин:
Manaihan teghed yu ve uhsen hatsan jenco bosoo nar ve? ulam l hoishoogoo tenegrelruugee yavaad bh yum
2017-05-22