Дмитрий Волхов М.Сарнайн гэрт зочлов

Оросын 13 дахь зөн билгийн тулааны ялагч Дмитрий Волхов Монголд ирээд буй. Тэрбээр өчигдөр /2017.05.21/ 32 хүүхдийн ээж М.Сарнайн бүсгүйн гэрт зочилжээ.
Дмитрий Волхов "Сарнай хүүхдийн төв" бүтээн байгуулалтын аянд нэгдэн хувиасаа 500 мянган төгрөгийн хандив өргөжээ. Мөн М.Сарнай бүсгүйн хүүхдүүдэд адис хүртээж, аз жаргал баяр баясгалан бэлэглэдэг гэх хамгаалалтын бугуйвч бэлэглэсэн байна.
Зөн билэгчийн хамт “Тэнгэрийн модун ТББ, “Тэнгэрлэг Монгол” ТББ-ын тэргүүн болон “Ви ай пи эс” ХК-ийн төлөөлөл М.Сарнайн гэрт зочилсон бөгөөд тэр хоёр сая төгрөгийн хандив өргөжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ