Исламын нөхөрлөлт орнуудын тоглолт эцсийн өдрөө үргэлжилж байна

img

 

4 дэх удаагийн Исламын нөхөрлөлт орнуудын тоглолт Азарбайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж байна. Тус тоглолт нь 5 сарын 12-22ны өдрүүдэд явагдаж өнгөрөх хуваарьтай байгаа юм. Тус тоглолт дуусахад ганцхан өдөр үлдсэн бөгөөд өнөөдөр ширээний теннис, У-шу, талбайн теннис гэсэн спортын гурван төрөлд аваргууд тодорсноор 4 дэх удаагаа зохиогдож байгаа тус тоглолт хөшгөө хаах юм. Спортын 21 төрөлд хурд хүчээ тамирчид сорьж байгаа бөгөөд нийт 56 орны баг тамирчид Баку хотноо цуглараад байгаа юм. Одоогийн байдлаар талбайн эзэд буюу Азарбайжаны баг тамирчид 75 алт, 46 мөнгө, 33 хүрэл нийт 154 медалтайгаар тус тоглолтыг медалын тоо болон чанараар тэргүүлж байгаа бол хоёрдугаар байранд Туркын шигшээ баг тамирчид 68 алт, 63 мөнгө, 54 хүрэл медал нийт 185 медалтай хоёрдугаар байранд бичигдэж байна. Тус хоёр баг ерөнхийдөө медалын өрсөлдөөнд бусдаасаа тасарсан дүр зурагтай байна. Медал авсан байдлыг доорх зурагт хавсаргав. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ