Б.Тэмүүлэн “Их дуулга”-аас гурав дахь хүрэл медалиа хүртэв

"Екатринбург-2017" олон улсын жүдо бөхийн холбооны "Их дуулга" ангилалын тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээний +100 кг-ын жинд Увс аймгийн Малчин сумын харьяат, "Женко" клубийн тамирчин, "Рио-2016" наадмын тугч залуучуудын ДАШТ-ий хүрэл, багийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Баттулгын Тэмүүлэн хүч үзэж, хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр эхний тойрогтоо Эстон Жухан Метисийг 59 секундэд даралтаар цэвэр ялаад, улмаар Алжирийн Наджир Тимарыг нэмэлт цагт торгуулиар ялж шилдэг наймд шалгарсан. Үргэлжлүүлэн тэмцээний чансааг тэргүүлэгч Румыний бөх Даниэль Натиг 38 секундэд даралтаар цэвэр ялжээ.
Улмаар хагас шигшээд Бразилийн Давид Моурад цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөө Унгарын Барна Борийг унаж шидэх мэхээр цэвэр ялж, хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Ийнхүү Б.Тэмүүлэн “Их дуулга” ангилалын тэмцээнээс гурав дахь хүрэл медаила хүртэв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ