Арван настай хүүг мөргөж, гэмтээжээ

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар өнгөрсөн амралтын өдрөөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 115 жолоочийг илрүүлэн саатуулжээ.
Зам тээврийн ослын 445 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 18 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Зам тээврийн осолд 2 хүүхэд өртжээ.
Тухайлбал БГД-ийн нутаг Бичил хорооллын байрны дунд замд амины H.Accent маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 10 настай, байрныхаа гадаа тоглож байсан Г-г мөргөж гэмтээсэн байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ