Бид хамгаалалтын гайхалтай хослол болно

Яг одоо НБА-ын бүсийн шигшээ цуврал ид дундаа өрнөж байгаа билээ. Тэгвэл энэ үед Кливлэнд Кавалерсийн эсрэг тоголж байгаа Бостон Сэлтикс баг дотор зургаан сард болох драфтад анхаарлаа хандуулах сөхөөтэй хүн байхгүй байгаа нь ойлгомжтой. Гэхдээ Брүүклин Нэтсийн эрхийн ачаар нэгдүгээр сонголтыг сонгох болсон тэдэнд бодож цөхөөд байх зүйл байхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Харин түүнийгээ солих уу? Эсвэл багтаа хадгалж үлдэх үү гэдэг дээр л асуудал яригдана гэнэ. Зарим нэг нь Бостонг драфтын эрхээрээ од тоглогч сольж авна гэж байгаа бол зарим нь тэднийг Маркел Фүлтзийг сонгоод хадгалж үлддэнэ гэцгээж байгаа юм. Бостон, Сакремэнто хоёроос бусад багт л драфтлагдаж байвал ямар ч багт байсан яахав гэсэн яриа энэ жилийн драфт ангийнхан дунд мэр сэр гараад амжсан. Учир нь эдгээр хоёр багт залуу тоглогчид очоод хөгжих боломж бага гэж төлөөлөгчид нь харж байгаа билээ. Тэгвэл энэ талаар драфтын нэгдүгээр сонголт болох нь ойлгомжтой гэгдээд байгаа Маркел Фүлтз арай өөр бодолтой байна.
Саяхан тэрбээр нэгэн эх сурвалжид өгсөн ярилцлагатаа “Азаиа Томас бид хоёр НБА-д хамгаалалтын гайхалтай хослолыг бий болгож чадна” гэжээ. Одоо 19 настай залуугийн хувьд хэдийгээр холбон тоглогч гэгдэж байгаа боловч 193 см өндөртэй, оноо түүх чадамж сайтай залуу юм. Тиймээс хамгаалагчийн байрлалд тоглох боломжтой талаар зарим эх сурвалжууд хэдийнэ ээ судлаад эхэлчихсэн байна. Фүлтзийн хувьд алд урттай, тэсрэлттэй учраас Эвэри Брэдлигийн орон зайг яваандаа эзэлж болох л асуудал. Түүний алдын урт 205 см учраас эсрэг багийн тоглогчийг хажуугаараа тийм амархан оруулж, эсвэл өөдөөсөө амархан шидүүлэхгүй байж чадах материал билээ. Ирээдүйд НБА-ын өнгө төрхийг тодорхойлох залуус гэгдээд буй энэ жилийн драфт ангийн хамгийн шилдэг залуун Бостон авч үлдэх болов уу? Эсвэл хэн нэг од тоглогчоор солих болов уу?
Б.Энх-Амгалан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ