Тэргүүн хатагтай, Трамптай хөтлөлцөхөөс татгалзав
2017-05-23

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Араб дахь төрийн дээд хэмжээний айлчлалаа өндөрлүүлээд Израйль улсад хүрэлцэн ирлээ.

 

 

Трамп айлчлалынхаа эхэнд тус улсын Ерөнхий сайд Бенжамен Нетаньяхутай уулзаж, Ойрхи Дорнодын хямралын асуудлаар хэлэлцэх юм.

 

Ерөнхийлөгчийн онгоц Израйль улсад газардаад Трамп гэргий Меланья Трампийн хамтаар албаны хүмүүстэй уулзахаар явж байхад Ерөнхийлөгч, эхнэрийнхээ гараас барьсан байна.

 

Харин Тэргүүн хатагтай нөхрийнхөө дээрх үйлдэлд ихэд дургүйцэж, гарыг нь цааш түлхсэн талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

 

Хэвлэлийнхэн уг үйл явдлыг видео хальснаа буулган авчээ.

 

 Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин