Тэрбумтан эр эхнэртээ 70 каратын алмаазан бөгж бэлэглэжээ
2017-05-23

ОХУ-ын тэрбумтан Алексей Шаповалов 2012 онд загвар өмсөгч Ксении Царицыной гэгчтэй гэрлэсэн билээ.

 

 

Тэрбумтан эр хуримынхаа таван жилийн ойд зориулан эхнэртээ гэнэтийн бэлэг барьсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв. Тэрбээр эхнэртээ 70 каратын алмаазан шигтгээтэй бөгж бэлэглэжээ.  Уг бөгжний үнэ 7.7 сая ам.доллар аж.

 

Өдгөө 27 настай Ксении Царицыной инстаграм хуудсаараа дамжуулан нөхрөөсөө бэлгэнд авсан үнэт эдлэлийнхээ зургийг нийтэлсэн байна. Тэрбээр “Гэнэтийн байж чадлаа. Чамдаа маш их хайртай” гэж бичжээ.

 

 

Алексей Шаповалов эхнэртээ гэрлэх санал тавихдаа 30 каратын бөгж бэлэглэж байсан гэнэ. Ксении Царицынойг орон нутгийн хэвлэлийнхэн “Оросын Элизабет Тэйлор”  гэдэг байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хүнийг ямар ч муу байсан гэгчтэй гэж ирээд л муушааж бичих хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юм , зүгээр л бич л дээ, өөрийнхөө харах өнцгөө оруулж ирээд л бичихээ манай сэтгүүлчид больчихмоор байгаа зүгээр
2017-05-23
Зочин:
Ксения Царыцина гэдэг юм шүү дээ. Орос хэлний талаар анхан шатны мэдлэггүй бол Орос хүний нэр бичихдээ хүнээс асууж бай Дэлгэрцэцэг ээ
2017-05-23
болор:
Үнэтэй бөгжийг гутаасан муухай гар хуруу вэ эмэгтэй хүн хэтэрхий өндөр эсвэл том байх муухай юм бүх юм нь том манай нөхөр хажууд нь эвтэйхэн гартай юм байна
2017-05-23
Зочин:
heeree salbal butsaaj boloh nee het ih mongond shunasahn huuhnuud uuniig medmeer yum bn tegeed ch almazan bogjind zohihgui muuhai gar ve er n haramch hahir chotgor shig bij mongo huraadag gej unen ym bn
2017-05-23
амрү:
энэ залуу гүйлгээ ухаан сайтай юм. Банканд хэвтэх мөнгөнөс үнэт эдлэл эдлэл дээр гэдгийг. Улам л үнэд орно. эхнэр энэ бөгжийг хаях биш. саллаа гэхэд буцаагаад авчихна.
2017-05-23