Пак Ын Хэ олны өмнө гарлаа

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч асан Пак Ын Хэгийн шүүх хурал өнөөдөр Сөүл хот дахь шүүхийн байранд зохион байгуулагдаж байна.
Тэрбээр авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгагдаж, албан тушаалаасаа огцорсон юм.
Прокурорууд Пак Ын Хэг 18 зүйл ангид буруутгаж, 30-40 жилийн хорих ял төлөвлөж буй юм.
Пак Ын Хэ өнгөрсөн гуравдугаар сарын эхээр түр хоригдох байранд хоригдох болсон. Тэгвэл өнөөдөр болох шүүх хуралд биечлэн оролцож байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд олны өмнө гараагүй билээ. Ерөнхийлөгч асан нилээн жин хасчээ.
Түүнийг Хөх ордны тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа дотны найз Чой Сун Шилд улсын нууцын зэрэглэлтэй материалыг үзүүлсэн, дамжуулсан, “Самсунг” тэргүүтэй компаниудаас хандив нэрийн дор их хэмжээний авлига авсан хэмээн буруутгаж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ