Трамп дурамжхан Нетаньяхутай гар барив

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэр бүл болон албаны хүмүүсийн хамтаар Саудын Араб дахь төрийн дээд хэмжээний айлчлалаа өндөрлүүлээд өчигдөр Израйль улсад хүрэлцэн ирсэн билээ.
Цагаан ордны тэргүүний энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Ойрхи Дорнодод өрнөөд буй хямралыг энхийн аргаар зогсоох аж. Тэрбээр уг ажилд Саудын Араб болон Израйль улсаас тусламж хүсч, террористуудын эсрэг хамтдаа тэмцэхээр төлөвлөж буй юм.
Тэгвэл Трамп өчигдөр Израйлийн Ерөнхий сайд Бенжамен Нетаньяхутай уулзаж, цаг үеийн асуудлаар хэлэлцлээ. Уг уулзалтын төгсгөлд удирдагчид хэвлэлийнхэнд хамтарсан мэдэгдэл хийгээд төгсгөлд нь уламжлал ёсоор гар барьж буй зургаа даруулах ёстой байв.
Гэтэл Трамп мэдэгдлээ дуусаад Ерөнхий сайдтай гар барилгүй явсан байна. Энэ үед Ерөнхий сайдын царай хувирсан бөгөөд тэрбээр Трампийг дуудаад гар барихыг хүссэн аж. Трамп дурамжхан Нетаньяхутай гар барьжээ.
Тэрбээр өмнө нь Вашингтон хотноо айлчилсан Германы Канцлер Ангила Меркелтэй гар барихаас татгалзсан удаатай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ