Ариана Гранде фэнүүдээсээ уучлалт гуйлаа

Британийн Манчестер хотын “Манчестер Арена” цэнгэлдэх хүрээлэнд Америкийн уран бүтээлч, дуучин Ариана Грандегийн тоглолтын үеэр хоёр удаа дэлбэрэлт болсон билээ. Уг цуврал дэлбэрэлтийн улмаас 19 хүн амиа алдаж, 50 хүн бэртсэн талаар албаныхан өгүүлэв. Дэлбэрэлт орон нутгийн цагаар 22.35 цагийн орчимд болжээ.
Цагдаагийнхан хяналтын камеруудыг шалгаж, хэрэгтнүүдийг орон даяар эрэн сурвалжиж байна.
Тэгвэл дуучин Ариана Гранде твиттер хуудсаардаа дамжуулан фэнүүдээсээ уучлалт хүссэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр твиттер хуудастаа "Харамсч байна. Намайг үнэхээр уучлаарай. Уучлалт гуйхаас өөр зүйл хийж чадахгүй байгаад уучлаарай” гэж жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ