ОУВС өнөөдөр шийдвэрээ гаргана

img

ОУВС-ийн захирлуудын зөвлөл өнөөдөр хуралдана. Хуралдаанаар манай улс тус сангийн  “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах асуудлыг шийдэх юм.  

 

Монголын асуудлыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурлаар эцэслэн шийдэх байсан ч тодорхой хугацаагаар хойшлуулаад байсан. 

 

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар нийтдээ 5,5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдэнэ. Гэхдээ үүний 400 сая ам.долларыг ОУВС-гийн хөнгөлөлттэй зээлээр авч, үлдсэнийг нь бусад улс орнуудаас зээлжих нөхцөл бүрдэнэ. Манай улс  гурван жилийн хугацаанд эдийн засгаа тогтворжуулж, санхүүгийн сахилга батаа бэхжүүлнэ гэж тооцож байгаа билээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өвгөн:
яс горьдсон нохой шиг байх хэрэггүй, хурал ану болно биз
2017-05-24