
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал нэлээд халуухан өрнөж байна. Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж хурал удирдахаас татгалзаж, хурлаа хаяж гарсны дараа намын дарга Н.Алтанхуяг Хамтарсан Засгийн газраас гарах болсон асуудлын талаар илтгэл тавив. Түүний илтгэлийн дараа гишүүдийн зүгээс Хамтарсан Засгийн газрыг Ардчилсан намын зүгээс тэргүүлж байсан хүнээр хурал удирдуулах нь зохимжгүй. Тиймээс намын дүрмийн дагуу Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн дунд санал хураалт явуулъя гэдэг саналыг гаргаж байлаа.
Ц.Оюунгэрэл: Миний бие муу байгаа тул тооллогын комисст орохоос татгалзаж өөрийнхөө оронд Нарантуяаг оруулахыг зөвлөж байна. Бид цөөнхийн саналаар хурлын тэргүүлэгчдийг сонгочихлоо. Нам доторхи саналаа тоолж чадахгүй байж бид яаж улс орон даяар явагдах сонгуулийг бид яаж тоолж, шударга сонгууль явуулах юм бэ. Гишүүдээ үг хэлүүлэхгүй ийм байж болохгүй. Намынхаа дүрмийг мөрдөөч гэв.
Д.Эрдэнэбат: Сая санал хураалт явуулаад олонхийн саналаар намын удирдлагууд хурал удирдахаар болсон. Битгий хурал үймүүлээд бай. Хурал удирдах гурван хүний нэг нь хурлаа орхисон тул өөрийн тань санал болгож оруулсан Нарантуаягаар хурал удирдуулья гэв.
Үүний дараа Ардчилсан намын Засгийн газрын сайд нар илтгэлээ тавьсан юм. Эхний илтгэлийг эрүүл мэндийн сайд, түүний дараа ЗТБХБ-ын сайд тавив.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ