Исламын улс Манчестер хотноо халдсан гэв

Их Британийн Манчестер хотын “Манчестер Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон халдлагын хариуцлагыг Иракийн хэт даврагч Халифатын вант улс бүлэглэл үйлдсэн болохоо мэдэгдсэн талаар “www.thesun.co.uk” сайт мэдээллээ. Энэхүү мэдээллийг Британийн Тагнуулын байгууллага шалгаж байна. Одоогоор тус бүлэглэл халдлагатай холбоотой гэх нарийн мэдээллийг олоогүй талаар албаныхан өгүүлэв.
Уг халдлагын улмаас 22 хүн амиа алдаж, 59 хүн бэртсэн юм.
Халдлагыг Ливи улсаас цагаачлан ирсэн 22 настай Салман Абеди үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ. Тэрээр дуучин Ариана Грандегийн тоглолтын төгсгөлд цэнгэлдэхийн гол амиа егүүтгэсэн байна.
Халдлагатай холбогдуулан Ерөнхий сайд Тереза Мэй орон даяар онц байдал зарлалаа.
Мөн тус улсын “SUN” сэтгүүл халдлага үйлдсэн этгээдийн гэрэл зургийг шинэхэн дугаартаа нийтэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ