Сэм Аллэрдайсын шинэ ажил юу вэ

Английн Премьер лигийн Кристал Палас багийн менежер Сэм Аллэрдайс ажлаа хүлээлгэн өгчээ. Өнгөрсөн оны 12-р сард Алан Пардьюгийн орыг залгаж Лондоны багт ирсэн тэрбээр уг нь 2 жил хагасын гэрээг хийсэн юм.
Хасагдах бүсээс ердөө нэг онооны зөрүүтэй байсан тус багийг Сэм тун сайн удирдаж хүснэгтийн 14-р байранд улирлыг дуусгасан юм. Гэхдээ 62 настай Сэм Аллэрдайс ямар шалтгаанаар ажлаа өгсөн нь тодорхойгүй байна. Сэм авга “Энэ бол ямар нэг амбиц биш, дараагийн ажлаа хүлээн авсан” гэж мэдэгдсэн юм.
Английн шигшээ багаас тун таагүй байдлаар халагдсан тэрбээр шинэ ажилд орно гэгдэж байгаа ч, зарим эх сурвалжууд түүнийг дасгалжуулагчийн замналдаа цэг тавьж байгаа хэмээн мэдээлж байна. Сэм авгын шинэ ажил юу бол?
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ