Хотын төвд бие зассан гадаад иргэдийг торгожээ

img

 

Олон нийтийн мэдээллийн сүлжээгээр Улаанбаатар хотын төв талбайд буюу НЗДТГ-ын гадна талбайд ил задгай бие засаж буй гадаад иргэдийн фото зураг цацагдсан.

 

Иргэний мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлстийн  алба хаагчид зөрчил гаргасан этгээдүүдийг эрэн сурвалжилж, олж тогтоон захиргааны хэрэг бүртгэлт хийж, шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхээс Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу тус бүрийг нь 15 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

 

Зөрчил гаргасан этгээдүүд “Улаанбаатаар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор Сүхбаатарын талбайд өглөө эртлэн ирсэн бөгөөд хэлмэрч, хөтөчгүй явсан тул бие засах газар олоогүй аж. Улмаар ил задгай газар бие зассанаа хүлээн зөвшөөрч гаргасан үйлдэлдээ гэмшиж буйгаа илэрхийлэн иргэдээс уучлалт хүсчээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

55:
Манайд оо үнэхээр дутмаг. Гадаадынханд хэцүү л байгаа. Эмэгтэй хүн бол яаж ч чадахгүй шт.
2017-05-26
irgen:
heregleenii shaardlaga hangasan, zever bie zasah gazruudiig bii bolgoh heregtei shdee,,,,er ni juulchid baitugai irged ch gesen gaduur yavj baigaad haana bie zasah um be ????????!!!!!!!!!!!!!!!!
2017-05-25
Зочин:
oo baricnaad torgo malnuudaa iim baixad mongold 1 cn juulcnin orj irexgyi tenegyydee irex baisan cn iryylexgyi oo gyi torgodog geed iim basixad naad uls cnie xogjix cn gyi zaa malaa xotiin dargaa
2017-05-25
хаа ч бдаг:
гадаадад явахад мэдэхгүй олдохгүй сандарах үе бдаг. гадаад явж үзээгүй улс шээсэний төлөө саяар торго гэх бх
2017-05-25
Зочин:
МАРОФОН ЗОХИН БАЙГУУЛЖ БАЙГАА ЮМ БОЛ 00 ИЙГ НЬ ЗАМ ДАГУУ БАЙРЛУУЛАХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ
2017-05-25
Зочин:
gadaadyn nukhdiig olji torgoloo geji ongirokh bish naad oo olon bolgo . durakuud mini
2017-05-25
Зочин:
За даа бие засах газар байхгүй шахуу, мод бут нь ч цөөхөн нуугдаад бие засахад хүрэлцэхгүй л дээ
2017-05-25
Зочин:
Бие засах газаргүй юм чинь өөрөөр яах вэ дээ. Марафоныг зохион байгуулж байгаа нөхдүүд хандивын бүх мөнгийг хувьдаа хусдаг шүү дээ. Шалгаад үзээрэй.
2017-05-25
Зочин:
Юун 15000 вэ. Наадуул чинь инээд нь хүрж байгаа. Доод тал нь сая, цаашлаад 3 э саяаар торгоход яанаа сда
2017-05-25