Үнэрч нохой адууны хулгайчийг илрүүлжээ

img

 

Хурдан удмын морь хулгайлсан этгээдийг  үнэрч нохой илрүүлжээ.

 

Тодруулбал энэ сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 41 тоотод оршин суух иргэн Э Хурдан удмын морио хулгайд алдлаа” гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад өгчээ.

 

Дуудлагын дагуу  Албаны нохойн сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Чингэл Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүний хамт хэргийн газарт очиж, албаны УОКС дуудлагатай нохойг мөрдлөг хэлбэрээр ашиглан, тухайн гэмт хэргийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлж, гэмт этгээдийг баривчилжээ.

 

Баянзүрх дүүрэгт оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М гэгч нь бусадтай бүлэглэн тус хурдан удмын морийг хулгайлан махалж байгаад баригдсан  байна.

 

Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

2017 оны эхний хагас жилийн байдлаар албаны нохойг мөрдлөгө, сонгон ололт, самнан нэгжилт хэлбэрээр ашиглан 85 гэмт хэргийг шуурхай илрүүлжээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ