Коке багтайгаа гэрээгээ шинэчиллээ

Испанийн шилдэг багуудын нэг Атлетико Мадрид хагас хамгаалагч Кокетэй гэрээгээ сунгалаа. Өөрийн академийнх нь шилдэг төгсөгчдийн тоонд багтдаг түүнтэй Мадридын баг 2024 оныг хүртэл шинэ гэрээ байгуулсан байна. 25 настай Испани хагас хамгаалагч Атлетико Мадрид багийн хамгийн өндөр цалинтай тоглогч, тэрбээр өнгөрсөн улиралд долоо хоногийн 192.308 фунтын цалинг авч байсан юм.
Анх 2000 онд буюу 7 настайдаа Атлетико Мадрид багийн академид элсэн орсон байдаг. Улмаар 8 жилийн дараа 15 настайтай II багт дуудагдаж, 2009 онд үндсэн багтаа анхны тоглолтоо хийж байсан түүхтэй. Энэ цагаас хойш тэрбээр багтайгаа хамт 5 цомыг хүртсэн байдаг бөгөөд 220 тоглолтонд оролцож, 24 гоолыг оруулсан юм.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ