Цагдаа нарт унадаг дугуй хүлээлгэн өглөө

Нийслэлийн цагдаагийн газраас “Эргүүл” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэл хотын хэмжээнд “Дугуйт эргүүл” ажиллаж эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр эргүүл хийхэд зориулан цагдаа нарт унадаг дугуй хүлээлгэн өглөө. Сүхбаатар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс Цагдаагийн нэгдүгээр хэлтэст зургаан ширхэг унадаг дугуйг дагалдах хэрэгслийн хамт гардуулж өгөв.
Дугуйт эргүүлүүд Сүхбаатарын талбай, Цэрэндоржийн гудамж, Сөүлийн гудамж, Энхтайвны өргөн чөлөөнд ажиллах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ