Боловсролын салбарынхан төв талбайд ажиллаж байна

img

Гэрэл зургийг mpa.mn

 

"Боловсрол-2017" нээлттэй хаалганы өдөрлөгийг БСШУСЯ, Монголын их дээд сургуулиудын консорциумтай хамтран Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Өнөөдөр "Дээд боловсролын шинэчлэлийн төсөл", "Боловсролын зээлийн сан", Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Боловсролын үнэлгээний төв, дээд боловсролын сургалтын байгууллагууд өдөрлөгт оролцож байна.

 

Харин маргааш ЕБС, СӨБ-ын байгууллагууд нээлттэй хаалганы өдөрлөгт оролцоно. Энэ үеэр бүх шатны боловсролын байгууллагууд иргэд, олон нийтэд зөвлөх үйлчилгээ үзүүлж, санал, хүсэлтийг хүлээн авч, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх юм.

 

нээлттэй хаалганы өдөрлөг 09.00-18.00 цаг хүртэл үргэлжилнэ. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Боловсролын байгууллагыг нээлттэй байлгаж байгаа нь сайн талтай
2017-05-28
Зочин:
Duremt huvtsastai oron boljee
2017-05-27