Египетүүд террористуудад цохилт өглөө

img

Египетийн байлдааны нисэх онгоц Ливийн зүүн хойд хэсэг Дерна хотын ойролцоо хяналтаа тогтоохыг санаархаж буй террорист бүлэглэлд агаараас цохилт өгсөн талаар тус улсын Батлан хамгаалах яам мэдээлэв.

 

 

Террористуудын байршилд зургаан удаа цохилт өгсөн байна. Египетийн эрх баригчид Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл болон “Аль Кайди” бүлэглэлийн байршилд цохилт өгчээ.

 

Тус хоёр бүлэглэл өнгөрөгч долоо хоногт Эль-Минья тосгон дахь христийн сүмд халдлага үйлдсэн билээ. Уг халдлагын улмаас 29 хүн амиа алдаж, 25 хүн бэртжээ.

 

Амиа алдагсдын дунд зургаан хүүхэд байгаа юм. Уг үйл явдлын дараа Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси террористуудын байршилд агаараас цохилт өгөх тушаал буулгасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ