“Севол” осолдоход сураггүй болсон хүүгийн цогцсыг олжээ

Өмнөд Солонгосын Чежү арлыг чиглэн явж байсан “Севол” нэртэй хөлөг онгоц гурван жилийн өмнө осолдсон билээ. Ослын улмаас 304 хүн амиа алдсан юм. Амиа алдагдсын ихэнх нь дунд сургуулийн сурагчид байжээ.
Уг хөлгийг хоёр сарын өмнө далайн ёроолоос гаргасан бөгөөд сураггүй алга болсон зорчигчдыг өнөөг хүртэл эрэн хайж буй юм. Тэгвэл ослын газар ажиллаж буй аврагчид сураггүй болоод буй сурагчийг цогцсыг олсон талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.
Цогцост хийсэн “ДНК”-ийн шинжилгээрээр уг цогцосны эзнийг сураггүй болоод буй Чо Юн Ва гэх сурагч хүүгийнх болохыг тогтоожээ. Цогцсыг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Хөлөг осолдоход есөн хүн сураггүй болсон бөгөөд аврагчид гурван цогцос олоод байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ