Кортнигийн нөхөр Биберийн экстэй болзов

img

Реалити шоуны од Ким Кардашианы эгч Кортни Кардашиан саяхан гурван хүүгийнхээ эцэг Скотт Дисксээс салсан билээ. Тэд өнгөрсөн оноос харилцаа муудаж, тусдаа амьдрах болсон юм.  Албан ёсоор хос салаагүй байгаа боловч хоёулаа хувийн амьдралтай болсон талаар “www.dailymail.co.uk”  сайт мэдээлэв.

 

 

Тэгвэл Кортнигийн нөхөр Скотт шинэхэн дурлалтайгаа учирчээ. Сонирхолтой нь тэрбээр дуучин Жастин Биберийн экс найз охин Софиа Ричтэй болзох болжээ. Өчигдөр Скоттын 34 насны төрсөн өдөр болсон юм.

 

 

Тэрбээр төрсөн өдрөө тансаг зэрэглэлийн хөлөг онгоц дээр тэмдэглэсэн аж. Төрсөн өдрийн арга хэмжээнд олон олны танил эрхмүүд зочноор уригдсаны нэг нь Софиа байжээ. Скотт, Софиа нарын үнсэлцэж буй зургуудыг хэвлэлийнхэн авч чадсан байна. Тэд 16 насны зөрүүтэй юм.  Кортни мөн нөхрөөсөө харилцаагаа тасалсаны дараахан Бибертэй хэд хэдэн удаа болзсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Тохиролцоод хоорондоо хамтрагчаа солиод шаалцаад байгаа юм биш үү
2017-05-30