Шри Ланк улсад орсон аадар борооны улмаас үер буусан талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Уг гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо 151-д хүрч, 111 хүн сураггүй болсон байна. Аврагчид сураггүй алга бологсдыг эрэн хайсаар байгаа бөгөөд гол мөрөн үеэрлэсэн учир зарим бүс нутаг дахь аврах ажиллагаа гацахад хүрчээ.
Мөн үерийн улмаас хагас сая хүн орон гэргүй болж, түр хорогдох байруудад амьдарч байна.
Тус улсын Гадаад хэргийн сайд Рави Карунанаяке эх оронд нь нүүрлээд буй гамшгийг зогсоохын тулд НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагуудаас хүмүүнлэгийн тусламж хүссэн аж.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |