Энэтхэгийн гурван иргэн зикагийн халдвар авчээ

Латин Америк болон Бразил улсад дэгдээд буй шумуулаас хүнд халддаг зика вирусын халдвар Энэтхэг улсад бүртгэгдсэн талаар ДЭМБ-аас мэдээллээ.
Гужарат мужид зикагийн халдвар авсан гурван тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамны сайд мэдээлэв. 64 настай нэг эрэгтэй, 22 ба 34 настай хоёр эмэгтэй уг вирусийн халдвар авчээ.
Халдвар авсан эмэгтэйчүүд жирэмсэн хэмээн албаны төлөөлөгч мэдээлэв. Тэднийг тусгаарласан бөгөөд биеийн байдлыг нь хянаж буй юм.
Жирэмсэн эх уг вирусын халдвар авсан тохиолдолд хүүхдийн тархины хөгжлийг зогсоож, улмаар жижигхэн толгойтой мэндэлдэг аж.
Халдварын улмаас жижигхэн толгойтой мэндэлсэн 8000 орчим хүүхэд Бразил улсад төржээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ