Халдлагаар 13 хүн амиа алджээ

Исламын шашинтнуудын хувьд хамгийн баярт тооцогддог “Ариун Рамадан сар” албан ёсоор эхэллээ.
Тэгвэл Рамадан сар эхлээд мөргөлчид мөргөлөө үйлдэж байхад Иракийн нийслэл Багдад хотноо террорист халдлага болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Террористууд нийслэл хотноо тэсрэх бөмбөг байршуулсан суудлын тэрэг дэлбэлсэн байна. Уг халдлагаар 13 хүн амиа алдаж, 23 хүн бэртжээ.
Энэхүү халдлагын хариуцлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл өөртөө хүлээсэн байна.
Тус бүлэглэл “Энэ бол дөнгөж эхлэл” гэж мэдэгдлээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ