Холливуудын одод баатруудаа дурсав

img

АНУ даяар өчигдөр “Memorial day” буюу АНУ-ын армид алба хааж байх үед амь үрэгдсэн албан хаагчдыг дурсгалыг хүндэтгэжээ.

 

Тус улсын тэмдэглэлт өдрийн тоонд зүй ёсоор тооцогддог энэ өдрийг анх Америкийн иргэний дайны дараа дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж “Decoration Day” гэж тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Хожим “Memorial day” хэмээн нэрийдэж, АНУ-ын зэвсэгт хүчинд алба хааж, эх орны төлөө дайнд амь үрэгдсэн нийт цэргийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлэх өдөр болгожээ. Жил бүрийн тавдугаар сарын сүүлийн даваа гаригт энэхүү баярыг тэмдэглэдэг.

 

Тэгвэл холливуудын алдартнууд энэхүү өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлсэнийг сонирхуулж байна.

 

Парис Хилтон

 

 

Хилтон зочид буудлын өв залгамжлах Парис Хилтон энэ өдөр эх орноо төлөөлөн дайнд оролцож байсан ахмад дайчинтай хамтдаа шоуджээ.

 

Сиара

 

 

Дуучин Сиара твиттертээ АНУ-ын төрийн далбаатай зургаа нийтэлжээ.

 

Питбуль  

 

 

Реппер Питбуль  твиттертээ АНУ-ын төрийн далбааны зургийг нийтэлсэн байна.

 

Риз Уизерспун

 

 

Жүжигчин Риз Уизерспун тэрбээр энэ өдөр бялуу хийсэн байна. Тэрбээр бялууныхаа зургийг твиттертээ нийтэлж, баатрууддаа баяр хүргэжээ.

 

Ники Минаж

 

 

Реппер Ники Минаж твиттертээ АНУ-ын төрийн далбаатай хундага болон оргилуун дарсны зургийг нийтэлжээ.

 

Хэлли Бэрри

 

 

Жүжигчин Хэлли Бэрри охинтойгоо авахуулсан зургаа твиттертээ нийтэлсэн байна.

 

Кейти Холмс

 

 

Жүжигчин Кейти Холмс мөн АНУ-ын төрийн далбааны зургийг твиттертээ нийтэлсэн байна.

 

Зак Эфрон

 

 

Жүжигчин Зак Эфрон амиа алдсан анд нөхөртэй хүндэтгэл үзүүлж буй цэргүүдийн зургийг твиттер хийсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ