Танилц: “Хуримын даашинзтай бүсгүй”

“Оранж” энтертайнментийн бүтээл “Хуримын даашинзтай бүсгүй” уран сайхны кино өчигдөр /2017.05.30/ нээлтээ хийлээ.
Киноны зохиолыг З.Батболд бичиж, киноны ерөнхий найруулагчаар ажиллажээ. Киноны гол дүрд УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр, залуу жүжигчин Б.Батмаа нар тогложээ. Залуу жүжигчин Б.Батмаа өмнө нь “Приусны босс” уран сайхны кинонд эршүүд зан төрхтэй бүсгүйн дүрийг бүтээсэн бол энэ удаад “Хуримын даашинзтай бүсгүй”-н дүрд тогложээ.
Хайр дурлалын тухай өгүүлэх “Хуримын даашинзтай бүсгүй” киноны туслах дүрүүдэд МУГЖ Д.Гүрсэд, МУГЖ А.Цэгмэд, СТА Г.Амгаланбаатар болон залуу жүжигчин У.Билэгт-Од, Э.Билэгжаргал, Б.Батмэнд нарын уран бүтээл тоглосон байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ