Нүцгэн жагсагчид Ерөнхийлөгчийн ордны өмнө жагсав

Аргентины нийслэл Буэнос-Айрес хот дахь Ерөнхийлөгчийн ордны гадна өчигдөр нүцгэн жагсагчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Ойролцоогоор 100 орчим хүн нүцгэлж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Эдгээр хүмүүс “Feminists” хэмээн бүлэглэлийн гишүүд бөгөөд тус бүлэглэлийнхэн ямар нэгэн эсэргүүцлийн жагсаалд оролцохдоо нүцгэлж, тэмцдэг юм.
Жагсагчид Аргентин улсад эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдөж байна хэмээн дуу хоолойгоо хүргэжээ. Цагдаагийнхан жагсагчдыг хүчээр тарааж, жагсаал зохион байгуулагчдыг баривчилсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ