Эмми Россум хуримаа хийлээ
2017-06-02

Америкийн уран бүтээлч, жүжигчин Эмми Россум өчигдөр хуримаа хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр кино зохиолч, найруулагч Сэм Исмалтай Нью Йорк хотноо байрлах католик сүмд хуримаа хийсэн байна. Хос 2011 оноос болзжээ. Эмми 2008 онд Жастин Сигэл гэх залуутай гэрлэж байсан ч 2010 оны эхээр салсан юм.

 

 

Хуримын ёслолд 130 гаруй зочин уригдсан бөгөөд хамгийн хүндтэй зочны нэгээр холливуудын нэрт жүжигчин Хилари Суонк байжээ. Тэрбээр найз залуу Филип Шнейдерийн хамтаар ёслолд оролцсон байна.  

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин