Т.Бархүү: Одончимэгтээ хайртай шүү

img

“Боловсрол” суваг телевиз “Эндемол шайн”  группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг өнгөрсөн жил Монголд анх удаа зохион байгуулсан. Тус нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаар дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн телевизийн эфирээр цацагдаж эхэлсэн. Хоёр сарын турш үргэлжилсэн тус шоу өчигдөр /2017.06.04/ өндөрлөж, ялагчаа тодрууллаа. Шоуны ялагчаар “Х түц” продакшны жүжигчин, СТА Т.Бархүү шалгарав.

 

Т.Бархүү есөн дугаарын гуравт нь ялалт байгуулсан бөгөөд сүүлийн шалгаруулалтад мөн шилдгээр тодорлоо.

 

 

“Яг түүн шиг 2” шоуны эхний өдрийн дугаарын ялагчаар “Х түц” продакшны жүжигчин, СТА Т.Бархүү шалгарч 3 сая төгрөгийн эзэн болсоон. Тэрбээр эхний дугаарт СТА, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн дүрд хувирч, “Наян булаг” дууг нь дуулсан юм.

 

Мөн тэрбээр “Никитон” хамтлагийн дуучин, Б.Батчулууун болон, Вee Gees нарын дүрд хувиран ялалт байгуулсан билээ.

 

 

Т.Бархүү ялагч болсон даруйдаа “Та нартаа маш их баярлалаа. Хэлэх үг олдоггүй юм байна.Энэ бол амьдралд тохиох ховор боломж. Ийм боломжийг олгож өгсөн “Боловсрол” телевизийнхэндээ баярлалаа. “Х-Түц” хамтлагийнхандаа баярлалаа. Энэ хорвоод намайг хүн болгож өгсөн ээж, аавдаа маш их баярлалаа. Аав минь тэнгэрийн орноос харж байгаа байх. Өнөөдөр энэхүү тайзан дээр намайг та нарт ийм гайхалтай үзүүлбэр үзүүлэхэд үргэлж дэмжиж байсан түүнд би хайртай ч зоригтоогоор хайртай гэж тийм ч олон хэлж байгаагүй байх. Надтай хамт олон шөнө энэ нэвтрүүлгийн төлөө нойргүй хоносон Одончимэгтээ хайртай шүү. Би та нарынхаа итгэлийг алдахгүй байх болно. Намайг дэмжсэн найз нөхөд, дэмжигч, шүүгч нартаа баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцсан.

 

Тэрбээр  20 сая төгрөгийн эзэн болсон юм. Ингээд “Яг түүн шиг” шоу эхлэхийн өмнө түүнтэй хийсэн ярилцлагыг дахин нийтэлж байна.

 

Сахалтай залуугийн дүрд хувирахыг хүсч байна

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Шоунд оролцуулах саналыг хэрхэн хүлээж авав?

 

 -Би хошин урлагийн тоглолтон дээр зарим хүмүүсийг дуурайж элэглэлийн ноймор үзүүлж байсан удаатай. Тийм учраас миний найз нөхөд намайг энэ нэвтрүүлэгт орооч гэдэг саналыг тавьдаг байлаа. Тэгтэл хэд хоногийн өмнө энэхүү нэвтрүүлэгт орох санал ирсэн. Би маш их гайхсан. Нэвтрүүлгийг сонирхолтой болгох үүднээс намайг сонгосон болов уу гэж дотроо бодсон. Тийм учраас надад илүү харицлага оногдож байх шиг санагдаж байна.

 

-Өмнө нь нэвтрүүлгийн үзэж байв уу? Нэвтрүүлгийн даалгавруудыг хэрхэн биелүүлэхээр төлөвлөж байна вэ?

 

-Сайн уран бүтээлчийг сайн дуурайж, үзэгчдийн таашаалд нийцсэн үзүүлбэр үзүүлэхийг л зорьж байна. Хугацаа маш давчуу. Тийм учраас хэцүү л санагдаж байна. Гэхдээ хичээнэ.

 

-Өрсөлдөгч нарийнхаа талаар ямар бодолтой байна вэ?

 

-Өрсөлдөгч нараа би өмнө нь элэглэх урлагаар жүжиглэж байхыг нь хараагүй. Үнэн хэрэгтээ энэ нэвтрүүлэгт оролцож байгаа дуучдын дуулж байхыг нь харснаас биш энэ хүнээс өөр ямар авьяас, ямар хоолой гарах вэ гэдгийг төсөөлж ч чадахгүй байна. Тийм учраас эд нараас юу  л гарах бол гэхээс сонирхож, айж байна шүү.

 

-Найм дахь оролцогчын талаар төсөөлөл байна уу?

 

-Өнөөдөр найм дахь оролцогч нь тодорхой бус байгаа. Хэн байгаа нь эргэлзээтэй байгаа тэр хүнээс их айж байна.

 

-Танай хамтлагийн жүжигчин Н.Онон энэ жил шүүгчээр ажиллах болов уу?

 

-Нэвтрүүлгийн зохион байгуулагчдын зүгээс шүүгчдийн нэрийг зарлахгүй байна. Тийм болохоор хэлж мэдэхгүй юм. Манай монголчууд их харамтгай ард түмэн шүү дээ. Тиймээс Онон ах шүүгчээр ажиллавал бид хоёр хэдий нэг хамтлагт ажилладаг ч гэсэн шударга шүүнэ гэж би бодож байгаа. Бүх юм шударга байх ёстой. Угаас хэн нь хэн бэ гэдгийг тухайн өдрийн дугаар дээр үзэгчид шүүнэ. Онон ах маань харин хүмүүсийн хандлагаас болоод надад бага оноо өгчих вий гэж эмээж байгаа шүү/инээв.сур/.

 

-Энэ жилийн дугаарт гурван ч дуучин оролцож байна. Таны хувьд ч  урын сандаа чамгүй уран бүтээлтэй байх аа?

 

-Дуучны хувьд бол би өөрийгөө чамладаггүй. Дуу бичүүлж явсан үе надад бий. Тэр бол миний сонирхол, хобби байсан. Гэхдээ би дуучны карьераар явах хүн биш гэдгээ мэдрээд жүжигчний карьераа илүү хөөхөөр болсон /инээв.сур/. Тэр сайхан хүсэл зоригийг минь дэмжиж тухайн үед хамтарч ажиллаж байсан бүх хүмүүст баярласнаа илэрхийлсэн. Харин энэхүү нэвтрүүлэгт эдгээр олон сайхан уран бүтээлчидтэй хамтран оролцож байгаадаа баяртай байна. Ялангуяа манай домог болсон “Boy band” хамтлаг болох “Камертон” хамтлагийн дуучин Мээдээтэйгээ хамт орж байгаадаа маш их баяртай байна.

 

-Аль дуучныг дуурайвал танд илүү дөхөм байх бол?

 

-Би хувьдаа дуурийн дуу дуулахсан гэж хүсдэг юм. Бас жүжигчин хүний хувьд сахалтай дуучид надад таараасай гэж бодож байна. Учир нь би сахал тавьж кинонд тоглохсон, эсвэл сахалтай хүн дуурайхсан гэжбодож явдаг юм. Тиймээс нэвтрүүлгийн явцад сахалтай эрэгтэй дуучин таарвал баярлана.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Barhyyd:
zaluu avgai nar tolgoi deer ni hgaraad suudag.hereggyi.Barhyy uhaantai zaluu.nas yamar hamaa bnaa
2018-10-09
demjigch:
shan hos shvv ta 2 oor vnheer ih baharhdag shvv, hvmvvsiin muuhai ataarhuu yumand bitgii too hay, gaihaltai shan ger bvl shvv , 2 bienee hairlaj vnench baigaarai
2017-06-06
shsn hosuud shvv:
hvmvvs vnheer ataarhuu yumaa, iim shan ger bvliig
2017-06-06
Demjigch:
Abyastai zaluu. Khvnd hanilsan hanias ilvv medeh hvn hobordoo. Nas hamaagvi setgel bhad. Saihan emegtei shvv Odnoo. Ta 2 too amjilt hvse.
2017-06-06
Zochin-Giichin:
Barhuug demjij bna humuusiin ataarhal hend hamaatai yum be Odonchimeg Barhuu 2 yag tohirson hosuud ta 2-roo az jargal sain saihniig husie
2017-06-05
zochin:
end neg hun hed heden udaa ataarhaliin tuild hureed eldveer baahan um saraachjee. eldev muu um bichigch uuruu yamarch avyas chadvargui ataa jutuunuus uur um meddegui hun gedgee l haruulj bn daa Avyaslag 2 jujigchin ger buld az jargal sain saihan buhniig husen eruue
2017-06-05
Зочин:
Бархүү Одончимэг хоёртоо сайн сайхныг хүсэн ерөөе
2017-06-05
Зочин:
Баярхүү Одончимэг хоёртоо сайн сайхныг хүсэе
2017-06-05
зочин:
Юунд нь атаараа хөгшин залуу нь ямар хамаатай юм.Сайхан хос шүү дээ.Хоёр биендээ л болж байвал хөндлөнгийн хүнд ямар хамаатай юм.Ийм сайхан залуугын хайрыг татаж чадаагүйдээ бүү хүнийг муу хэлж бай.Харинч Одончимэг хөөрхөн хүүхэн шүү.
2017-06-05
зочин:
за даа сэтгэлийн хөдлөлөөр хамаагүй ингэж Хайртай майртай энэ тэр гэж сүр дуулиан болж байгаад дараа нь амаа асуулгах дээрээ тулах вий дээ хүний амьдралд юу ч тохиолдож мэднэ шүү дээ тэр тусмаа урлагийнхан та нар энэ тал дээр их хэврэг улс шүү дээ түрүүч нь Манайх жаргалтай айл гэж дуулж яваад л саллаа Урлагийнханыг хараад байхад Суулаа л гэдэг удаа ч үгүй саллаа гэж сонсогдох юм яасан ч муу цавуу хэрэглэдэг нөхдүүд байдаг юм
2017-06-05
Uzegch:
Bid togloltig shuusen deer hunii amidrald hit irood demii ...Saihan sn chanartai uzuulberuud bailaa Huchtei ursuldugch ni baisan..
2017-06-05
Зочин:
балай залуу очиж очиж хөгшин хаягдсан эмтэй суух гэж тэнэг эр өөрийхөн амьдрал тааруу болхоор залуу эмэгтэйчүүд тоохгүй хөгшин дээр гэж бодсон байх лдаа өрөвдөлтэй хөгшин авгай өвөрт кк кк кк
2017-06-05
Зочин:
балай залуу очиж очиж хөгшин хаягдсан эмтэй суух гэж тэнэг эр өөрийхөн амьдрал тааруу болхоор залуу эмэгтэйчүүд тоохгүй хөгшин дээр гэж бодсон байх лдаа өрөвдөлтэй хөгшин авгай өвөрт кк кк кк
2017-06-05
Зочин:
ХӨГШИН АВГАЙН ЮУНДАН ДУРАЛСАН ЮМ БОЛ ИНЭЭД ХҮРЧЛЭЭ ИЧИЖ АМЬДАР УРЬД НЬ АВГАЙ ХҮҮХЭДТЭЙ БАЙСАН ЮМ ГЭСЭН ШД ХӨГШИН АВГАЙН ДОНТОЙ БАЛАЙ ГАР ГЭСЭН ҮНЭН БОЛЖ ТААРЛАА ИЧИЖ АМЬДАР ЯНХАН ХОЕР ТААРСАН ГАРУУД
2017-06-05
Зочин:
ХӨГШИН АВГАЙН ЮУНДАН ДУРАЛСАН ЮМ БОЛ ИНЭЭД ХҮРЧЛЭЭ ИЧИЖ АМЬДАР УРЬД НЬ АВГАЙ ХҮҮХЭДТЭЙ БАЙСАН ЮМ ГЭСЭН ШД ХӨГШИН АВГАЙН ДОНТОЙ БАЛАЙ ГАР ГЭСЭН ҮНЭН БОЛЖ ТААРЛАА ИЧИЖ АМЬДАР ЯНХАН ХОЕР ТААРСАН ГАРУУД
2017-06-05
Зочин:
Авьяас байнаа бна
2017-06-05
Зочин:
Ханиараа л бахархаа биз. Болохгуй юм алгааа.битгий хунээс оо сэв эрж шуумжилж бай л даа. Сайхан тоглолт олныг узууллээ.
2017-06-05
Цэцэг:
Баяр хургэе. Илуу байсаан байсан. Сэтгэл нь ходлоод л жаахан хэтруулсэн нь унэн унэн. Яахав яахав зугээр.
2017-06-05
Зочин:
Сайн ханийн түшиг байлгүй яахав. Сайхан хань Одноогоороо бахархаж яваарай. Бархүү чи ямар эр гэдэг чинь эннээс хойш л харагдах болно.
2017-06-05
Зочин:
bayar hurgie
2017-06-05
Зочин:
saihan zaluuhan hanitai bol goyo
2017-06-05
Зочин:
saihan zaluuhan hanitai bol goyo
2017-06-05
Зочин:
saihan zaluuhan hanitai bol goyo
2017-06-05
зочин:
аа юун ч нялуун юм ингэж байгаад нэг өдөр салчихажээ гэж дуулдах вий дээ Урлаг соёлынхон ч салж нийлэх дээ амархан ш дээ Жаргалтай айл манайх гэж дуулж яваад л салчихсан жишээ бий ш дээ
2017-06-05
Зочин:
Бархүүгийн шагнал гардаад хэлсэн үг таалагдсангүй.Шоуны зорилго утга учраас хазайж авгайгаа хэт дөвийлгөн хамт оролцогчдынхоо талаар ганц ч үг хэлсэнгүй. Толгойн ажиллагаа дутагдаж байх шиг санагдлаа. Онон ах надад тал харж оноо өгөөгүй гэж хэлсэн нь бусдад хардлага төрүүлж Ононг эвгүй байдалд орууллаа.Сэтгэлийн хөөрөл хэт давамгайлсан юм үзээгүй хүн шиг аашилж өөрийгөө доош нь хийлээ. Үзүүлбэрүүд сайн байсан байж болно.Өөрөө ухаантай байх хэрэгтэй байсан юм. Эндээс харахад Онон Ариунаа нар онооны дэмжлэг үзүүлсэн байх талтай.
2017-06-05
зочин:
Мундаг
2017-06-05
0:
гоё залуу даанч хөгшин авгайтай
2017-06-05
Barhyyd:
zaluu avgai nar tolgoi deer ni hgaraad suudag.hereggyi.Barhyy uhaantai zaluu.nas yamar hamaa bnaa
zochin:
anhnii ohinoo ogt dursahgui yumaa . tegeheer hun chanar sain baina uu?
2017-06-05
Зочин:
shaagood l...
2017-06-05
зочин:
Хүн чанартай залуу юмаа. хүний хайрыг ингэж ойлгодог, эргээд боддог хүн ховор доо. Эцэг эхдээ, хамтлагтаа баярласан нь их таалагдлаа. Бархүү өөрийгөө бүрэн нээсэн. Өөр илүү их амжилтын төлөө урагшаа. Менежер Одноод ч мөн амжилт.
2017-06-05
Зочин:
yun surtei ugnuud heldgiim be dee barxyyy
2017-06-05