Филиппинийн Марава хотыг салан тусгаарлах Исламын улс “MILF” террорист бүлэглэл эзлэн авсан билээ.
Уг үйл явдалтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте Япон улсад хийх айлчлалаа цуцалсан юм. Мөн Ерөнхийлөгч террористуудын хяналтад байгаа бүс нутгуудад агаараас цохилт өгч байна.
Тэгвэл армийнхан өчигдөр бүслэлтэд байсан 130 иргэнийг чөлөөлсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Бүслэлтэд байсан бүс нутагт ойролцоогоор 1000 гаруй иргэн байсан гэнэ. Армийнхан эхний ээлжинд тусламж нэн шаардлагатай байгаа иргэдийг чөлөөлжээ. Марава хотыг террористууд эзлэн авсаны улмаас 170 орчим хүн амиа алдсан байна.
Тус бүлэглэл олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан Марава хотыг “Исламын ариун улсын нийслэл” хэмээн нэрийджээ.
Террористууд хотыг эзлэн авсаныхаа дараа оршин суугчдаас коран судрын хэсгээс асууж, мэдэхгүй байсан хүмүүсийг нь шууд буудан хороож байсан гэнэ. Армийнхан хотын ойролцоох жалганаас толгой тус газар руугаа буудуулсан 30 гаруй хүний цогцсыг олсон юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |