Бутаны хатан 27 нас хүрчээ

img

Бутаны эзэн хаан Жигме Кхесар Намгья Вангчукийн гэргий, хатан Жецун Пема өнгөрсөн оны хоёрдугаар сарын 5-нд угсаа залгамжлах ханхүү төрүүлсэн билээ.

 

 

Эзэн хаан бяцхан хүүдээ Жигме Намгуел Вангчук  гэх нэрийг хайрласан юм. Тэрбээр хүүгээ 14 хоногтой үеийн гэрэл зургууд болон нэг насны төрсөн өдрийнх нь зургийг өөрийн фэйсбүүк хуудастаа нийтэлж байсан.  Тэгвэл энэ сарын 4-нд хатан Жецун Пема 27 нас хүрсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Энэхүү баярыг тохиолдуулан эзэн хааны туслахууд Линкана ордны өмнө байгаа хааны гэр бүлийн шинэ зургийг төрийн мэдээллийн сайтдаа нийтэлжээ.

 

 

Эзэн хаан эхнэрээсээ арван насаар ах бөгөөд тэд 2010 оны тавдугаар сард хуримаа хийжээ. 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ