Йемен, Ливи улс Катараас харилцаагаа тасаллаа

Катар улсыг алан хядах бүлэглэлүүдийг алсаас санхүүжүүлдэг, террористуудад орогнол олгосон гэх үндэслэлээр Ойрхи Дорнодын дөрвөн улс болох Арабын нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Бахрейн болон Египет улс тус улсаас дипломат харилцаагаа тасалсан билээ.
Эдгээр орнууд тус улсын Элчин сайдыг 48 цагийн дотор харин катарчуудыг 14 хоногийг нь эх орныг орхин гарахыг шаарджээ. Мөн Катартай бүхий л худалдаагаа хааж эхний ээлжинд усан болон агаарын замаа хаасан байна.
Харин Саудын Араб дээрх хоёр замаас гадна хуурай замаа хааж буйгаа зарлалаа. Тэгвэл дээрх орнуудаас гадна Йемен болон Ливи улс Катараас дипломат харилцаагаа таслаж буйгаа мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Ливийн Засгийн газар “Катар улс терроризмыг алсаас санхүүжүүлж, хөрш орнуудаа заналхийлж байна” гэсэн бол Йемен улс “Катар буруугаа хүлээж, олон улсаас уучлалт гуйх хүртэл ямар ч харилцаа холбоо тогтоохгүй болохыг мэдэгдье” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ