Хью Жекмэн хуримын ойгоо тэмдэглэв

Холливуудын нэрт жүжигчин Хью Жекмэн өчигдөр хуримын ойгоо тэмдэглэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр 1996 оны зургаадугаар сард мэргэжил нэгт Дебора Ле Фарнестэй Мельбурн хотноо нууцаар хуримласан юм. Тэд 1995 онд телевизийн олон ангит “Correlli” цувралд хамтран тоглож, удалгүй болзох болжээ.
Хос 13 насны зөрүүтэй бөгөөд хоёр хүүхэдтэй билээ. Тэд хуримын ойгоо Австрали улсад тэмдэглэхээр болж, аян замдаа гарчээ. Жүжигчин эр инстаграм хуудастаа эхнэртэйгээ авахуулсан зургаа нийтлээд “Гараас чинь чанга атгасаар байх болно. Надад итгэж болно” гэж бичжээ.
Хуримынхаа 20 жилийн ойгоор хос Хавай аралд амарцгаасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ