Филиппин ажилчдаа Катарт очихыг хориглов

Филиппинийн эрх баригчид түр хугацаанд өөрийн орны ажилчдыг Катар улс руу зорчихыг хориглосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг хориг хэр удаан үргэлжлэх талаар албаныхан албан ёсны тайлбар хийгээгүй байна. Филиппинийн 140 мянган ажилчин Катар улсад ажиллаж буй юм.
Катар улсыг алан хядах бүлэглэлүүдийг алсаас санхүүжүүлдэг хэмээн буруутгаж Саудын Араб тэргүүтэй долоон орон тус улсаас дипломат харилцаагаа таслаад буй юм. Мөн эдгээр орнууд Катарын Элчин сайд болон иргэдийг нь албадан гаргажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ