Террористууд парламентын ордонд халдлага үйлджээ

Ираны нийслэл Тегеран хотын төвд байрлах парламентын ордонд зэвсэглэсэн дөрвөн этгээд халдлага үйлдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Уг террорист халдлагын улмаас 12 хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан байна. Цагдаагийнхан парламентын ордонг хамгаалалтадаа авч, хөл хорио тогтоогоод байгаа юм.
Халдлага үйлдсэн этгээдүүдийг устгажээ. Тэдний нэг нь амиа золиослогч этгээд байсан гэнэ.
Энэхүү халдлагын хариуцлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл үйлдсэн болохоо өөрсдийн агентлагаараа дамжуулан мэдэгдлээ. Халдлага үйлдсэн нэг террорист “Орчин цагийн Исламын улс бий болж байна” гэж хэлсэн байна.
Энэхүү халдлагаас гадна нэг этгээд Ираны шашны тэргүүлэгч агсан Аяатола Хомейний бухны ойролцоо амиа егүүтгэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ