Саудын Араб харилцаагаа сайжруулах саналыг Катарт тавив

img

Катар улсыг террорист бүлэглэлүүдийг алсаас санхүүжүүлдэг, алан хядагчдыг эх орондоо амьдрах боломжоор хангасан гэх мэт асуудлаас бол Ойрхи Дорнодын найман улс тус улсаас дипломат харилцаагаа таслаад буй юм.

 

 

Саудын Арабтай найрсаг харилцаатай байдаг Филиппин улс өчигдөр тодорхойгүй хугацаагаад филиппин ажилчдыг Катарт очихыг хоригложээ. Тус улсын 140 мянган иргэн Катарт хөдөлмөр эрхэлдэг байна.

 

Тэгвэл Катарын эрх баригчдад хандан Саудын Араб “Бидэнтэй харилцаагаа сэргээхийн тулд тодорхой болзлуудыг даган биелүүлэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

“Катар эхний ээлжинд Иран улстай дипломат харилцаагаа тасалж, Лалын ахан дүүс болон Хамас бүлэглэлийн дайчдыг эх орноосоо албадан гаргаж, хууль хяналтынханд хүлээлгэн өгвөл дипломат харилцаагаа сэргээх болно” хэмээн Саудын Арабаас мэдэгджээ.

 

Катар дээрх болзлын хариуг өгөөгүй байна. хоёр өдрийн дотор Бахрейн, Арабын нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Египет, Йемен, Мальдивийн бүгд найрамдах улс, Ливи, Маврик болон Мавританий бүгд найрамдах улс Катараас дипломат харилцаагаа тасалсан юм.

 

Дэлхийн тэргүүлэгч гүрэн болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Катарын эрх баригчдад хандан Тогтвортой байдлыг сахин хамгаалж, хөрш орнуудынаа шаардлагыг сайн сонсох хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ