“Севол” хөлгийн эзний охиныг баривчиллаа

img

Өмнөд Солонгосын Чежү арлын ойролцоо гурван жилийн өмнө осолдож, 302 хүний аминд хүрсэн “Севол” хөлгийн эзэмшигч “Chonghaejin Marine” компанийн эзэн Ю Бён Уны охин болох Ю Сом На гэгчийг цагдаагийнхан баривчилсан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

Ю Сом На өнгөрсөн хугацаанд Францад байрлаж, хамгийн үнэтэй өмгөөлөгчдийг хөлсөлж, өөрийгөө гэм буруугүй гэдгээ батлахын тулд удаа дараа шүүхдэж байсан юм. Сөүлийн эрх баригчдын хүсэлтийн дагуу Францын дээд шүүх түүнийг Өмнөд Солонгос руу албадан буцаах шийдвэрийг саяхан гаргасан байна.

 

Шийдвэрийн дагуу тэрбээр өчигдөр Инчон хотноо ирэх үед цагдаагийнхан баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ.

 

Шалгалтаар “Chonghaejin Marine” компанийн жинхэнэ эзэн, хамгийн их хувьцаа эзэмшигч нь Ю Бён Ун бус түүний төрсөн охин болохыг тогтоосон байна. Түүнийг 49 тэрбум вон завшсан хэмээн буруутгаж буй юм.

 

“Севол” хөлөг осолдсоны дараахан 73 настай Ю Бён Ун сураггүй алга болсон. Сар орчмын дараа түүнийг цогцсыг нэгэн дэн буудлаас олсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ