120 зорчигчтой онгоц сураггүй болжээ

Бирм буюу Мьянмарын өмнөд хэсгийн Миейк хотоос Янгон хот хүрэхээр явж байсан онгоц сураггүй алга болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Уг онгоцонд 106 зорчигч, нисэх багийн 14 гишүүн зорчиж явсан гэнэ. Албаныхан онгоцтой холбоо тогтоохоор ажиллаж эхэлсэн бөгөөд онгоцыг эрэн хайх ажиллагаа албан ёсоор эхэлсэн болохыг мэдэгдлээ.
Онгоц орон нутгийн цагаар 1.35 цагийн орчимд Давэй хот хүрэхээс 20 гаруй км дутуу байхдаа гэнэт төв станцаасаа холбоо тасарсан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ