Обама, Трудо нар уулзаж, оройн зоог барив

img

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама болон Канадын Ерөнхий сайд Жастин Трудо нар Монтрэл хотноо уулзсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Трудо гэрийнхээ хажууд байрлах зоогийн газарт Обамаг дагуулсан ирсэн байна.  Тэд цаг орчим уулзаж, сүүлийн асуудлаар ярилцсан аж.

 

Удирдагчид ямар сэдвээр ярилцсан нь тодорхойгүй байгаа юм. Учир нь аюулгүй байдлын үүднээс хамгаалагчид уг ширээнд хүмүүсийг ойртуулахгүй байжээ. Харин зураг авахыг Обама зөвшөөрсөн аж.

 

 

Тэрбээр “Зураг, мэдээж болно” гэж хэлжээ. Энэхүү уулзалтын дараа удирдагчид тэврэлдэж, салах ёс гүйцэтгэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Обама хор найруулж л байгаа биз
2017-06-08