Хойд Солонгос улс өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 8.00 цагийн орчимд зүүн эргийн Вонсон орчмоос далавчит пуужин харвасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг мэдээллийг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэргэжилтнүүд баталсан байна.
Пхеньян нэг бус хэд хэдэн ширхэг далавчит пуужин харвасан гэнэ. Эдгээр пуужингууд ойролцоогоор 200 км замыг туулсаныхаа дараа Японы тэнгист унасан байна. Пентагон “Хэдий эдгээр пуужингууд аюул занахийлэл учраалаагүй ч Хойд Солонгос олон улсыг дахин заналхийллээ” гэж мэдэгджээ.
НҮБ-ын Аюулгүй зөвлөл өнгөрсөн сарын эхээр Хойд Солонгосын асуудлаар чуулж, тус улсын эсрэг хэрэгжүүлж буй бүх хоригоо чангатгасан юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |