Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төсөл гаргалаа
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал халуухан маргаан мэтгэлцээн дунд үргэлжлэн явагдаж буй.
Дөнгөж саяхан Дундговь аймгийн Ардчилсан намын үндэсний зөвлөлийн гишүүн н.Равдандорж АН-ын дарга Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төсөл санаачлан өргөн барьлаа.
Мөн тэрбээр хэлсэн үгэндээ "Ардчилсан нам гэдэг зүйл байхгүй болж байна, хурал нь хүртэл гишүүдээ мөнгөөр зодож, архиар угжиж хуйвалдаан хийдэг, үүнийгээ эдийн засгийн хувьсгал гэж нэрлэж байна" гэхчлэн хатуухан үгс хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ