Террористуудын барьцаанд байсан хятадууд амиа алджээ

img

Пакистаны өмнөд хэсэгт хяналтаа тогтоохыг санаархаж буй Исламын улс бүлэглэлийнхэн өнгөрсөн сарын сүүлээр жуулчдыг барьцаалсан юм.

 

Террористууд тус улсад жуучлалаар ирээд байсан БНХАУ-ын хоёр иргэнийг барьцаалсан аж.

 

Тэгвэл барьцаанд байсан хоёр хятад эмэгтэй амиа алдсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Исламын улстай холбоотой хэвлэл мэдээллийн “Амак” агентлаг анхлан уг мэдээллийг нийтэд хүргэсэн байна.

 

Уг мэдээллийн дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яам “Хэргийг шалгаж эхэлсэн” гэж мэдэгджээ.

 

Хятад иргэд Куетта хотноо Урду хэл суралцаж байхдаа хулгайлагджээ. Террористууд уг сургалтын төвд гэнэт дайрах үед хоёр бүсгүйтэй хамт байсан нэг эмэгтэй зугтаж, цагдаа нараас тусламж авсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ