Акихито хаан 2018 онд эрх мэдлээ хүүдээ шилжүүлэн өгөхөөр боллоо

img

Японы эзэн хаан Акихитог огцруулах хуулийн төслийг баталсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 83 настай эзэн хаан өнгөрсөн онд биеийн эрүүл мэндийн улмаас улсаа цаашид удирдах боломжгүй буйгаа олон нийтэд мэдэгдэж, хугацаанаасаа өмнө огцрох хүсэлтээ гаргасан юм.

 

Засгийн газар өнөөдөр уг асуудлаар хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Шийдвэрээр эзэн хааны үүрэгт ажлыг угсаа залгамжлагч хунтайж Нарухитод ирэх 2018 онд хүлээлгэн өгөхөөр болжээ.

 

 

Эзэн хаан Акихито 1989 онд хаанаар өргөмжлөгдсөн билээ. Нарухито хунтайж 57 настай бөгөөд ард түмнийхээ дунд нэр хүндтэй нэгэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ