Филиппинийн Марава хотыг өнгөрсөн сарын дундуур Исламын улс бүлэглэлийн дайчид эзлэн авсан билээ. Уг хотноо 200 мянган хүн байгаа бөгөөд армийнхан өнгөрсөн долоо хоногт 150 орчим хүнийг террористуудаас чөлөөлсөн юм. Тэгвэл Марава хотноо байрлах террористуудын байршилд агаараас цохилт өгч эхэлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Филиппинийн армийн 58 цэрэг 24 цаг тасралтгүй террористуудын байршилд агаараас цохилт эхэлсэн байна. Уг цэргийн ажиллагааны үеэр 100 орчим террористыг устгасан гэх мэдээллийг Батлан хамгаалах яам мэдээлэв.
Террористууд Марава хотноо эрх дураараа аашилж, оршин суугчдыг айлган сүрдүүлэх, худалдааны төвүүдийг тонон дээрэмдэх зэрэг ёс зүйгүй үйлдлүүд байнга гаргаж буйг эх сурвалжууд өгүүллээ.
Марава хотыг чөлөөлөх ажиллагаа эхэлснээс хойш хамгийн багадаа 300 орчим хүн амиа алджээ. Мөн террористууд корон судар мэдэхгүй гэх шалтгаанаар 100 орчим хүнийг хөнөөсөн аж.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |